Биткойны ханш 13 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Биткойны ханш пүрэв гарагийн арилжааны явцад 12.7 хувиар буурч, 16351 ам.долларт хүрчээ. Улаанбаатарын цагаар 01:11 цагт биткойны ханшийн бууралт бага зэрэг удааширч, 16.4 мянгад хүрсэн байна.
Биткоин нь
блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд
оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний
тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий
болгох ёстой.
Анх 2008 оны 11
дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч
энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах
болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны
хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан
боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга
болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана
ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг
байна.