Иргэд энэ сарын 30-ныг хүртэл хугацаанд идэш хоолоо татах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг хүртэл хугацаанд аймгийн иргэдэд идэш хоолоо татах зөвшөөрөл олгохоо аймгийн Онцгой
комиссоос мэдээллээ.
Тус аймгийн хувьд коронавирусний халдвартай тохиолдлын
ойрын хавьтал болох гурван иргэн Сайнцагаан, Гурвансайхан суманд байсан ба
тэдгээрийн давтан шинжилгээний хариу гартал иргэдэд аймаг дотроо явж, идэш
хоолоо авч ирэх зөвшөөрөл олгохгүй байсан юм.
Мөн зэргэлдээх Говьсүмбэр, Дорноговь аймагт коронавирусний
халдварын голомт байгаа тул дээрх аймгуудтай хил залгаа таван сум руу
явахыг бүр хориглоод байжээ.
Тэгвэл өнөөдөр Онцгүй комиссын шуурхай штаб хуралдаж, энэ
сарын 27-З0-ны хооронд аймаг дотроо бүх чиглэлд идэш хоолондоо явах боломжийг иргэддээ
олгож байгаа аж.
Зөвшөөрөл авах иргэд амны хаалтаа зүүн, бээлий өмсөж,
хоорондын зайгаа барьж, ЭМЯ, Улсын онцгой комиссоос өгч байгаа заавар,
дэглэмийг сайн баримтлахыг ОБГ-ын дарга М.Адьяадорж анхааруулсан.
Мөн тус аймгийн олон
малчин Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа ба тэндээс
идэш хоол авах асуудлыг одоогоор зөвшөөрөхгүй, аймаг хооронд зорчих нь боломжгүй
бөгөөд цас их орж, цаг агаар хүйтрэх магадлалтай тул хөдөө явах иргэд шатахуун,
дулаан хувцас, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, бэлтгэлтэй явахыг мөн
зөвлөлөө