Ирэх сараас 20 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-28 14:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Түр зөвлөл хуралдаж, ирэх 12 дугаар сарын 1-нээс эхний ээлжинд 20 чиглэлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх санал гаргажээ.


Түр зөвлөлийн уг саналыг Улсын онцгой комисс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ уг санал дэмжигдвэл нийслэлийн хэмжээнд 6712 үйлчилгээний байгууллага халдвар хамгааллын дэглэмээ журам дүрмийн дагуу чанд эрхэмлэн сахиж, иргэдэд хэвийн үйлчлэх боломжтой болно. Улмаар 30 мянган иргэн ажил эрхлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа аж.



Холбоотой мэдээ