“Рио-2016”-г хойшлуулах хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-05-30 12:15:34

ЖЕНЕВ. /ВВС/. “Зика” вирусийн тархалттай холбоотойгоор “Рио-2016” Олимпын наадмыг өөр газарт зохион байгуулах эсвэл хойшлуулах хэрэгтэй  гэж эрүүл мэндийн асуудал хариуцсан 150 мэргэжилтэн хэллээ.

АНУ, Их Британи, Япон болон бусад улсын эмч, судлаачид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу Рио-де-Жанейрогийн Олимпын наадам эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед ийм уриалга бүхий ил захидал илгээжээ.

Тэдний үзэж байгаагаар, Олимпыг хойшлуулах эсвэл өөр газарт зохион байгуулах саналыг Олон улсын Олимпын хороонд ДЭМБ тавих хэрэгтэй аж.

Рио-де-Жанейро муж нь “зика” вирусийн халдвар авсан байж болзошгүй хүний тоогоороо улсдаа хоёрдугаарт орж байгаа гэж Бразилийн Засгийн газрын мэдээлснийг уг ил захидалд иш татжээ.

Мэргэжиллтнүүдийн анхааруулснаар, Олимпын наадмыг 500 мянган гадаадын жуулчин үзэж сонирхох бөгөөд эдгээр жуулчин “зика”-гийн халдвар авч, эх орондоо буцаж очихдоо халдвар тарааж болзошгүй юм.

“Зика” вирус нь Латин Америкийн голдуу 60 улс, бүс нутагт тархаад байна.

Хэрвээ жирэмсэн эмэгтэй уг вирусийн халдвар авбал хэт жижигхэн толгойтой хүүхэд төрөх эрсдэлтэй.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ