Түргэвчилсэн оношилгооны гурван цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-30 16:37:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илрүүлэх түргэвчилсэн сорил тавих түр цэгүүд аймгийн Татварын хэлтсийн хуучин байр, "Номгон" ахлах сургууль, "Эрдэм" ахлах сургууль гэсэн гурван байршилд 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна.

Баянхонгор аймагт энэ сарын 24, 27, 28-ны өдрүүдэд коронавирусний түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" хариу гарч, PCR шинжилгээгээр дээрх тохиолдлууд сөрөг гарсан.

Аймгийн Онцгой комисс тохиолдол бүрт шуурхай ажиллан иргэнийг тусгаарлан, холбогдох арга хэмжээг авсан юм. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 50 гаруй, гэрийн тусгаарлалтад 500 гаруй иргэн ажиглалтад байна. 


Холбоотой мэдээ