Орон нутгийн онцлогт тохируулан зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-01 16:27:21
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт УОК-оос зөвшөөрсөн 18 чиглэлээс гадна орон нутгийн онцлогт тохируулан зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээхээр боллоо.
Өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар дээрх шийдвэрийг гаргаад байна. Үүнд гутал засвар, дугуй болон авто засвар, авто угаалга, барилгын материалын дэлгүүр, сэлбэгийн дэлгүүр, оёдлын цех, ломбард, хүргэлтийн хоол, бэлэн хувцасны худалдааг нээхээр болсон байна. Үүнээс гадна иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээг ямар зохион байгуулалттайгаар нээхийг мэргэжлийн байгууллагууд судалж үзэх юм. Ийнхүү зарим аж ахуйн нэгжийн үйлчилгээг нээж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан ажиллахыг хүслээ.
Холбоотой мэдээ