"Монгол хэлний тухай" хуулийн хэрэгжилтийг хангах ажлын багийн бүрэлдэхүүнийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 77 тоот захирамж гаргаж "Монгол хэлний тухай" хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын багийн бүрэлдэхүүнийг баталжээ.
"Монгол хэлний тухай" хууль, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3"-ыг хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалттай уялдуулан нийцүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг уг ажлын багийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан байна.
Ажлын багийн орлогч даргаар БШУ-ы сайдыг, гишүүдэд: Соёлын сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Стандарт, хэмжилзүйн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Архивын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын дарга, ШУА-ийн ерөнхийлөгч, МҮОНРТ-ийн захирал, МОНЦАМЭ агентлагийн дарга, телевизүүдийн холбооны тэргүүн, Монгол хэл бичгийн багш нарын үндэсний холбооны тэргүүн, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, "Уламжлал" сэтгүүлийн эрхлэгч, хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, ЗГХЭГ-ын төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газрын дарга нарыг тус тус ажиллуулахаар захирамжид заажээ.
Сэтгэгдлүүд