Мадуро огцрох болзлоо хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-02 11:22:44

БОГОТА. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчид 12 дугаар сарын 6-нд товлосон парламентын сонгуульд ялбал огцроход бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.


"Хэрэв сөрөг хүчин ялбал би ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорно" гэж Мадуро мягмар гарагт Каракас хотод үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Хувь заяа нь венесуэлчуудын гарт байгааг тэрбээр нэмж хэлжээ. Түүний үгийг улсын телевизээр шууд дамжуулсан байна.


2019 оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа тус улсын улс төрийн байдал хурцадсан юм. АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 


Холбоотой мэдээ