Токиогийн Прокурорын газар Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-03 14:59:00

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар төлөвлөж байна.


“Kyodo” агентлагийн мэдээлснээр, түүнээс эрх баригч Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй хэргээр байцаалт авах гэж байгаа аж. Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан руу сайн дураараа ирж мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудсыг хэдийнээ илгээсэн болохыг тус агентлаг онцолжээ. Харин Абэ Шинзо Токиогийн Прокурорын газар түүнээс байцаалт авахааар дуудах гэж байгааг мэдээгүй гэж мэдэгдсэн байна.


Японы Засгийн газраас сакура цэцэглэх үеэр жил бүр зохион байгуулдаг хүлээн авалттай холбоотой дуулиан одоог үргэлжилсээр байгаа бөгөөд энэ дуулианы төвд Абэ Шинзо оржээ. Өнгөрсөн оны ийм хүлээн авалтад эрх баригч Либерал-Ардчилсан намын маш олон дэмжигч, мужуудын намын хороодоос Ерөнхий сайдын ойрын хүмүүс уригдсан байна. 1952 оноос хойш зохион байгуулж буй энэ арга хэмжээнд ихэвчлэн Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг аж.


Холбоотой мэдээ