Бизнесийн зөвлөх баг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 17:05:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн Бизнесийн зөвлөх баг байгуулна.


Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийв.


Уулзалтад уул уурхай, эм, эмнэлгийн хэрэгсэл, оёдол, барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож компаниудад үүссэн эрсдэлийн талаар ярьж, тусгай горимоор ажиллуулах хүсэлт гаргалаа.


Шадар сайд оролцогчдын асуултад тодорхой хариулж, МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн Бизнесийн зөвлөх баг байгуулахаар болов.


Түүнчлэн, зарим асуудлаар салбарын сайд нарт тодорхой үүрэг өгч ажиллахаар болжээ. Мөн эмийн асуудлаар Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн сайд, эмийн холбоо, эм эмнэлгийн компаниуд орсон ажлын баг байгуулахаар тохирчээ.

Холбоотой мэдээ