“Brent” маркийн нефтийн үнэ 49 ам.доллароос дээшилж өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-04 14:42:33

МОСКВА. /TASS/. Лондоны ICE бирж дээр “Brent” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 49.02 ам.доллар (+ 0.64%) болж өссөнийг арилжааны мэдээлэл харуулжээ. Нефтийн үнэ ийнхүү өссөн нь “ОПЕК +” бүлгээс гарсан шийдвэртэй холбоотой байна.


Ханш өсөхөөс өмнө "Brent" маркийн нефтийн үнэ нэг торх нь 48.99 ам.доллароор (+ 0.62%) арилжаалагдаж байсан байна. Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн үнэ 0.8 хувиар өсөж, нэг торх нь 46.04 долларт хүрчээ.


"ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орны сайд нарын уулзалт пүрэв гарагт болж, олборлолтынхоо хэмжээг 2021 оны нэгдүгээр сараас хоногт 500 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Үүний зэрэгцээ дараагийн сар бүрд үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох зорилгоор "ОПЕК+" бүлгийн уулзалтыг сар тутам зохион байгуулахаар тохиролцжээ.


Холбоотой мэдээ