Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ХДТ-т үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-09 15:18:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан энэ сарын 4-ний өдөр эхэлсэн.

Тухайн өдөр аймгийн ИТХ-ын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах, аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцаж, үлдсэн хэлэлцэх асуудлуудыг нээлттэй орхин завсарласан юм.

Ээлжит хуралдаан өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилж байна. Хуралдаанд зарим төлөөлөгч, урилгаар оролцогсод цахимаар оролцож байгаа.

Хуралдаанаар аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө, 2021 оны төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ