Улсын хэмжээнд коронавируст халдвараар 505 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 11:38:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн төв эмнэлэгт коронавируст халдвартай 505 хүн эмчлүүлж байгаагаас дийлэнхэд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.

 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.

 

Харин 15-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, 10-12 хувьд халуурах, нусгайрах, 4.8-10  хувьд үнэр, амт алдагдах, булчин өвдөх, үе мөч өвдөх, ядрах, 3 хувьд нь дотор муухайрах, хоолонд дургүй болох, суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар хатгах, цээж хөндүүрлэх зовуурь илэрч байгаа аж. 

 

Насны хувьд, гурван сартайгаас 91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байгаа юм. Харин 30-39 насны хүмүүс уг халдвараар давамгайлан өвджээ.

Холбоотой мэдээ