Төлөөлөгч нарын  хүндэтгэлийн хуралдаан ёслол төгөлдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 15:27:38

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15-р хуралдаан 2012-2016 оны бүрэн эрхийн хугацааны  отгон хуралдаан болголоо.

Өчигдөр 41 төлөөлөгчийн 22 нь отгон хуралдаа хүрэлцэн ирж хуралдаан ёслол төгөлдөр боллоо. Хуралдааныг нээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар үг хэлж, МАН, АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Төлөөлөгчид өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулсан, 50-р өргөрөгийн газар нутгийг тусгай хамгаалалтанд авсан зэрэг хэд хэдэн түүхэн шийдвэр гаргаснаа онцолж байлаа.

Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа нэгтгэсэн ном, хүндэт тэмдэг, гэрэгэ зэргийг бэлэглэж хуралд идэвхитэй оролцож байсанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Төлөөлөгчид дурсгалын зураг татуулан Хотгойдын баатар Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

 

Холбоотой мэдээ