Гаднынхны хувьд хамгийн өртөг өндөртэй хотоор Хонконгийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-16 13:26:54

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Экспатууд буюу гадны мэргэжилтнүүдийн хувьд Хонконг хамгийн өртөг өндөртэй хотод тооцогдож байна.


Энэ тухай “ECA International” зөвлөх үйлчилгээний агентлагийн танилцуулсан илтгэлд дурджээ.


“Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавар байгаа хэдий ч гадны ажилтнуудын хувьд ажиллаж, амьдрахад хамгийн үнэтэй хотын жагсаалтыг Хонконг тэргүүлсэн. Тус хотод орон сууцны үнэ хэтэрхий өндөр байгаа нь гол шалтгаан болжээ” хэмээн “ECA International” хэлтсийн захирал Ли Куэйн цохон тэмдэглэжээ.


Хонконгоос гадна Токио, Нью-Йорк хотууд жагсаалтын эхний гуравт багтаж байна. Цаашлаад Женев, Цюрих, Лондон, Тель-Авив, Сөүл, Сан-Франциск, Японы Иокохама хотууд бичигдсэн байна.


ECA International” бараа, үйлчилгээний хэрэглээний сагсны зардлыг тайландаа харьцуулж, ингэхдээ валютын ханшны хэлбэлзлийг харгалзан үзжээ.

Холбоотой мэдээ