Хүүхдийн театр Бүжинлхам бурханаа тахиулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-01 16:50:15

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханаа тахиж, хүүхдийн эрүүл энх, сайн сайханы төлөө ном айлдуулав.

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд тус театр хүүхдийн эрүүл энх, сайн сайханы тухайд Бүжинлхам бурханыг өнгөрсөн жилийн энэ өдөр шүншиглэн залж, жил бүр 6 дугаар сарын нэгний өдөр бурханаа тахидаг байхаар болсон байна.

Бүжинлхам нь дээд тэнгэр, доод газар, лус савдагууд, завсарын дэвжид найман аймаг, буг тэргүүтэн юу л байна хорлож үйлддэг тэр бүгдийг тоосон товорго болгох билэгдэлтэй, Хүүхдийн сахин хамгаалагч бурхан юм.

Энэ удаад Бүжинлхам бурхан тахих ёслолыг Сайнцагаан сумын харъяат лам Б.Ганбаатар үйлдэж, хүүхэд, эцэг эхчүүдэд ном айлдав.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ