Улсын хэмжээнд 153 мянга гаруй хүүхэд үзүүлснээс 0,3 хувийнх нь шүд эрүүл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-21 13:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2020 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.


ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд өнгөрсөн 7 хоногт нийт 1428 хүн холбогдож “Эрүүл мэндийн даатгал”-тай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авсан байна.



Өнөөдрийн байдлаар B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 158 мянга 438 даатгуулагч хамрагджээ.


Хөнгөлөлттэй эм олголтын 2020.11.02-ноос 12.21 хүртэл нийт 315,712 цахим жор бичигджээ.




Хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4110 хүүхэд байна. Энэ нь нийт эмнэлэгт хандсан 153 216 хүүхдийн 0,3 хувь нь юм.



Холбоотой мэдээ