Дуучин Ариана Гранде сүй тавьснаа зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-21 14:48:31

НЬЮ-ЙОРК. /People/. Америкийн дуучин Ариана Гранде үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Далтон Гоместой сүй тавьснаа зарлажээ.


Тэрбээр Гоместой хамт авахуулсан зургаа болон зүүн гартаа зүүсэн бөгжөө харуулсан хэд хэдэн зургаа “Instagram” хуудастаа нийтэлсэн байна. 


Өдгөө 27 настай дуучин бүсгүй Ариана Гранде, Гомес нар энэ оны эхээр болзож эхэлжээ. Хосууд сүй тавьж буйд нь дуучин Деми Ловато, загвар өмсөгч Хейли Бибер, фотомодель Ким Кардашьян зэрэг олон алдартан баяр хүргэжээ.


Арван таван насандаа анхны карьераа эхлүүлсэн дуучин Ариана Грандег “Billboard” сэтгүүл 2018 онд “Оны эмэгтэй”-гээр тодруулж байжээ. Тэрбээр 6 дууны цомог гаргасан юм.

Холбоотой мэдээ