"Эрдэнэс сольюшинс", "Ард кредит ББСБ"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-22 19:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар 29 ХК-ийн 598,756,588.84 төгрөгийн үнийн дүнтэй 6.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Эрдэнэс сольюшинс" (AMT+11.24%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+7.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-5.00%) болон "Дархан нэхий" ХК (NEH-2.53%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 9.436 нэгж эрхийг нийт 991.165 төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 1.5 хувиар өсөж, 18770.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,921,535,375,508.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ