ЕХ он гарсны дараа Их Британитай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-23 11:51:04

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ он гарсны дараа Их Британитай худалдааны асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухай Брюссель дэх дипломат эх сурвалжууд мэдээлжээ.


“ЕХ юу юугүй хаалгаа хаах гэж яарахгүй, нэгдүгээр сарын 1-нээс хойш хэлэлцээ хийхэд бэлэн байгаа” гэж эх сурвалжуудыг нэг хэлсэн байна. Хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд талуудын аль аль нь хэлэлцээг дуусгах бодолгүй байгаа гэдгийг өөр нэг дипломатч нотолжээ. Үүний зэрэгцээ хэлэлцээний явцад тодорхой ахиц гарсан гэж өөр нэг эх сурвалж мэдээлсэн байна Түүний хэлснээр, ихэнх асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн боловч Их Британийн нутаг дэвсгэрт загас барих квот гол асуудал хэвээр байгааг хоёр ч дипломатч хэлжээ.


Загас агнуурын квотын асуудал нь Их Британи, ЕХ-ны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах замд гарч буй хоёр том саад тотгорын нэг болоод байгаа аж. Хоёр дахь саад нь тоглоомын ижил дүрэм буюу өөрөөр хэлбэл Их Британи, Европын компаниудын хувьд тэгш өрсөлдөх нөхцөлийг хангах юм.


 


Холбоотой мэдээ