“Alibaba” компанийн хувьцааны ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-24 14:20:47

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятадын цахим худалдааны томоохон компани болох “Alibaba Group”-ийн хувьцаа Хонконгт 8 гаруй хувиар унасныг арилжааны мэдээлэл харуулжээ.


Пүрэв гаргийн 11:00 цагийн байдлаар “Alibaba” компанийн үнэт цаас 8.21 хувиар унаж, нэг нэгж нь 228 хонконг доллар болсон байна. БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар “Alibaba” компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж мэдэгдсэний дараа хувьцааны ханш ийнхүү унажээ. Хятадын эрх баригчдын мэдэгдсэнээр, тус компанийн бодлого монополийн эсрэг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах аж.  


 


Холбоотой мэдээ