Он солигдох өдөр зам тээврийн 97 зөрчил гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-01 14:24:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд өчигдөр буюу он солигдох өдөр нийт 130 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 97 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь хохирсон байна. 


Тодруулбал,  12 дугаар сарын 31-ний 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар  хороо, Пирамид хотхоны хойд замд Toyota crown загварын автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөсний улмаас машинд зорчиж явсан 14 настай хүүхдийн амь хохирчээ.


Мөн согтуугаар жолоо барьсан долоон жолооч илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ