Түргэн тусламжид 1833 дуудлага иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны хоногийн мэдээллээр өнөөдрийн 09.00 цаг хүртэл103 буюу яаралтай түргэн тусламжийн дугаарт 1833 дуудлага иржээ. Үүнээс 704 нь яаралтай тусламж, 1038 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1186 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1811 хүн үйлчлүүлсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар ЭХЭМҮТ-д 31 хүүхэд шинээр мэндэлжээ. Гэмтэл согог судлалын Үндэсний төв (ГССҮТ)-д 187 хүн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж халдвараас урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас сануулж байна.