Бээжингийн агаарын чанар сайжирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-01-04 15:12:39

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын чанар өнгөрсөн онд сайжирч, агаар дахь “PM2.5” тоосонцрын дундаж агууламж урьд нь бүртгэгдэж байгаагүй бага хэмжээнд хүрчээ.


Бээжингийн Экологийн товчооноос мэдээлснээр, 2020 онд нэг шоо метр агаар дахь “PM2.5” тоосонцрын дундаж агууламж 38 микрограммд хүрсэн нь уг мэдээллийг 2013 оноос цуглуулж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болсон ажээ.


Мөн Бээжинд өнгөрсөн онд агаарын чанар 276 өдөр сайн байсан нь 2019 оныхоос 36 өдрөөр нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ