Дуучин Принц өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-03 09:26:33

ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн дуучин Принц өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан болохыг Миннесота муж улсын “Midwest” задлан шинжилгээний төвийн эмч нар тогтоожээ.

Сарын өмнө тэрбээр гэрийнхээ цахилгаан шатан дотор ухаан алдсан байсныг олсон юм. Принцийг нас барахаас өмнө түүнтэй долоо хоногт хоёр удаа уулздаг байсан эмчээс байцаалт авсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, эмч Майкл Шуленберг дөрөвдүгээр сарын 20-нд буюу Принцийг нас барахаас нэг хоногийн өмнө түүнд эм бичиж өгчээ. Гэвч Принц уг эмийг уусан эсэх талаар нарийн тодорхой мэдээлэл байгаагүй юм.

Харин задлан шинжилгээний хариу гарахад, алдарт дуучин Принц героиноос ч хүчтэй фентанил гэдэг эмийг дур мэдэн уусан нь тогтоогджээ.

Түүнийг дөрөвдүгээр сарын 21-ны өглөө “Paisley Park Studios” барилгын цахилгаан шатан дотор ухаангүй байхад нь олсон байна. Түүнийг олсон хүмүүс анхны тусламж үзүүлсэн боловч амийг аварч чадаагүй юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ