Энэ оныг "Татварын боловсролын жил"-ээр зарлажээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-05 13:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газар энэ оныг "Татварын боловсролын жил" болгон зарлажээ. Тодруулбал, 2021 онд татвар төлөгч нарыг цахим хэрэглээнд сургаж дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголт мэдлэг, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах болсон талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ. 

Монголын татварын алба өнгөрсөн 2020 онд "Цахим татварын жил"-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгож, "COVID-19"-ийн халдварын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлсэн он байсныг онцолж байна.



Судалгаагаар татвар төлөгчид татварын хууль тогтоомжоо сайн судалж мэддэггүй, нягтлан бодох бүртгэлийг зөв хөтөлж тайлагнадаггүйгээс татвартай холбоотой зөрчил гаргаж, хүү, торгууль, алданга төлөх зэргээр давхар үргүй зардал гаргадаг байна Энэ байдлаас гарах нь иргэд, татвар төлөгч нарт татварын боловсролыг олгох явдал чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 
Холбоотой мэдээ