Төрийн албаны тусгай шалгалтад 19 хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-06 11:56:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор тусгай шалгалт авч, 14 ажлын байранд 19 хүн бүртгүүлэн оролцжээ.    

Тус аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах албан тушаалын долоо, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 80 ажлын байр сул байгаа бөгөөд эдгээр ажлын байран дээр ийнхүү төрийн албаны тусгай шалгалтыг зарласан хэдий ч 14 ажлын байранд 19 хүн шаардлага ханган шалгалтад орлцсон аж. 

Өмнө нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн иргэд тусгай шалгалтад орох эрхтэй байдаг ба тусгай шалгалтад оролцогчид авсан онооныхоо дарааллаар жагсаж, албан тушаалд томилогддог ажээ. 

Тиймээс шалгалтад оролцсон 19 хүнээс 14 нь одоогоор удирдах албан тушаалын гурав, гүйцэтгэх албан тушаалын 11 сул ажлын байранд томилогдож байгаа бол бусад оролцогчдын материалыг тухайн албан тушаалд тэнцсэн тухай шийдвэрийн хамт холбогдох байгууллагуудад нь хүргүүлнэ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ