Монгол-Энэтхэгийн бизнес чуулганаар ХАА, уул уурхайн хамтын ажиллагааг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-01-05 17:51:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл Энэтхэг улсын ЭСЯ-тай хамтран хоёр орны бизнес чуулганыг цахимаар зохион байгуулж байна.

Чуулган өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын ХАА-н салбарын төлөв байдал, "Газар тариалангийн салбарт блокчейн технологийн хэрэглээ" сэдвээр эхэлж, өнөөдөр мал аж ахуйн сэдвийг хөндөн үргэлжилж байна. Өнөөдөр чуулганд оролцогч нар монгол орны мах бэлтгэл, махны үйлдвэрүүдтэй танилцаж, "Мал аж ахуйн салбарт блокчейн технологийн хэрэглээ" сэдвээр ярилцав. 

Ирэх сарын 4 хүртэл үргэлжлэх "Монгол Энэтхэгийн бизнес форум"-оор "Ухаалаг хотыг хөгжүүлэх замаар хоёр орны бизнес харилцааг хөгжүүлэх", Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэх юм. Тодруулбал, 1 дүгээр сарын 7-нд "Ухаалаг хот"-ыг хөндөх бол мөн 21-нд геологи, уул уурхайн салбарын талаар хэлэлцэнэ. 


"Монгол, Энэтхэгийн бизнес форум"-д Монгол Улсад БНЭУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.П.Синх, НҮБ-ын ХААБ-ын суурин төлөөлөгч, ноён Винод Ахужа, "Мастеркуб"-ын үүсгэн байгуулагч, захирал Сурендер Кумар Калра, "Дэлхийн ухаалаг хотууд"-ын панелийн удирдах зөвлөлийн дарга, доктор Сехар, "Газрын тосны үйлдвэр" компанийн захирал Н.Алтанцэцэг, "JMC Project" компанийн Монгол дахь салбарыг хариуцсан захирал, ноён Пари, Монголын махны холбооны удирдлага, төлөөлөгчид оролцож байна. 


Холбоотой мэдээ