"Монгол алт", "Хай би ойл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-07 17:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 7-нд энгийн арилжаагаар 35 ХК-ийн 808.610,503.04 төгрөгийн үнийн дүнтэй 1.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 16 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол алт" (ERS+14.95%) болон "Хай би ойл" ХК (HBO+9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" (HML-15.00%) болон "Шарын гол" ХК (SHG-15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 15.963 нэгж эрхийг нийт 1.7 сая төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,010,269,983,540.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ