Малын хөлийн татварын тодорхой хувийг малын хулгайтай тэмцэх ажилд зарцуулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-14 17:20:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Хууль эрхзүйн хэлтсийн харьяа байгууллагынхантай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийлээ.

Энэ үеэрээ гэмт хэрэг зөрчлийг бууруулах тэр дундаа малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд аймаг, орон нутгийн зүгээс хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдээ, автомашины үзлэг тооллогыг Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулж, ажлаа уялдуулан хүү торгуулийн нөхөн хангалтыг сайжруулах тал дээр анхаарах, хууль бус уул уурхайтай хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож ажиллахыг анхааруулсан юм.

Тухайлбал ирэх оноос хэрэгжих малын хөлийн татварын тодорхой хувийг малын хулгайтай тэмцэх ажилд зарцуулахыг сум орон нутагт чиглэл болгож, сумын Засаг даргатай байгуулах гэрээнд тусгахаар шийдвэрлэлээ.

Мөн Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангана гэдгээ мэдэгдэв.

Холбоотой мэдээ