МХГ-т лабораторийн зориулалтын барилга шаардлагатай байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-12 18:47:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт агентлагийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр Мэргэжлийн хяналтын газраас Лабораторийн зориулалтын барилгын хөрөнгийг шийдвэрлэхийг хүслээ.

Мөн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч ТЗ-3 ангиллаар цалинждаг болсноос хяналт шалгалтын ажилд хандах хандлага хангалтгүй болсон тул цалингийн ангиллыг ТЗ-6 болгон шийдвэрлүүлэх зэрэг саналыг уламжиллаа.

Аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт шинээр уул уурхайн лиценз нэмж олгохгүй, хяналт мэдээллийг олон нийтэд ил тод болгож, хууль бус зөвшөөрлийг хүчингүй болгохыг үүрэгдлээ. Түүнчлэн зочид буудал, жуулчны баазуудын одоогийн зэрэглэлийг тодорхойлж, үнэлгээ хийж ангилах, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, зэрэглэлийг ахиулах зэрэг зорилтуудыг Засаг даргын мөрийн хөтөлбөртөө тусган оруулснаа дуулгалаа.


Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар дөрвөн нэгжтэй 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. МХЕГ-аас 2020 онд дэвшүүлсэн зорилтын биелэлтийг 96.4 хувьтай хангасан үнэлгээг авчээ. 2018 оны ажлаараа системийнхээ хэмжээнд тэргүүнд байрт шалгарч байсан тус хамт олон улсын төсвийн хөрөнгө оруулалт, 107.3 сая төгрөгөөр барилгын их засварын ажил хийсэн байна.

 

Холбоотой мэдээ