Дулааны цахилгаан станцууд 8-12 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-01-12 10:02:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны цахилгаан станцуудын гаднах Багануурын уурхайн нүүрс нэгдүгээр сарын 11-ний байдлаар 8-12 хоногийн нөөцтэй байна. 


“Багануур” ХК энэ оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт 2210 вагон нүүрс ачихаар төлөвлөснөө 137 вагоноор давуулан биелүүлжээ.


Хүйтний эрч чангарсан, иргэдийн дулаан, эрчим хүчний төлбөрийг төрөөс төлж байгаа ид ачааллын үед хоногт дунджаар 234 вагон нүүрс ачин, төвийн бүсийн дулааны станцуудад нийлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ