Сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 13 хүн эдгэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр халдварласан 13 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Цэргийн төв эмнэлгээс 30 хүн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн, ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 1 456 тохиолдлоос 909 нь эдгэрээд байна.
Мөн дотоодод
бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлүүлж бүрэн эдгэрчээ. Сэлэнгэ
аймагт эмчлүүлж байсан долоон тохиолдол эдгэрснийг тэрбээр тодотгосон юм.