Украинд амь үрэгдэгсдийн тоо 9300 гаруй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКИЕВ. /Anadolu/. 2014 оны дөрөвдүгээр сарын дунд үеэс 2016 оны тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд Украины зүүн нутагт 9300 гаруй хүн амь үрэгдсэн гэж Украины хүний эрхийн байдлын талаарх НҮБ-ын хамгийн сүүлд гаргасан тайланд бичжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн асуудал хариуцсан туслах Иван Симоновичйн хэлснээр, Украины зүүн нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд 9371 хүн амиа алдаж, 21532 хүн шархаджээ.
Симонович хэлэхдээ “Украины зүүн нутгийн байдал тогтворгүй хэвээр байна. Зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байгаа бүсүүдэд амьдарч буй энгийн номхон иргэдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна” гэв.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд л гэхэд мөргөлдөөний улмаас 14 энгийн номхон иргэн амь үрэгдэж, 99 иргэн шархаджээ.
2014 оны гуравдугаар сард Украины Крымыг ОХУ улсдаа нэгтгэснээс хойш Украины зүүн нутгийн байдал хурцдаж эхэлсэн билээ.
Крымыг ОХУ хууль бусаар улсдаа нэгтгэсэн гэсэн тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүд 2014 онд санал нэгтэйгээр баталж байсан юм.
Г.Доржханд