Шинэ Үндсэн хууль батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-13 20:05:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүлж, цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Н.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, С.Халзанхүү, Д.Цэдэнбал, Т.Тогоо, М.Моёор, Н.Шура нарын 17 депутат оролцож байжээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, амьдарч байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн өдрийг хязгаарлагдмал хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, аймгийн удирдлагуудын зүгээс Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлж, цахимаар ийнхүү сурталчилж байна. 

Холбоотой мэдээ