Гуч гаруй зэрлэг нохой устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-14 10:03:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран одоогоор зэрлэг 32 нохой устгаад байна.


Цахим орчинд иргэдээс "Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу зэрлэг, эзэнгүй золбин нохдыг устгах ажил үргэлжилж байгаа юм.


Өнгөрсөн онд гэхэд дээрх байгууллага Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар 1363, нийт 8161 зэрлэг нохой, муур устгажээ. 

Холбоотой мэдээ