Энэ сарын 17-ноос хүйтний эрч суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын төв орчмоор өнөөдөр цас орж байна.
Аймгийн ХААГ-аас гаргасан өвөлжилтийн цаг үеийн мэдээллээс үзэхэд 14-15-нд нутгийн төв, өмнөд хэсгээр бага зэргийн цас орохоор байгаа аж.
Энэ өвөл Дорноговь аймгийн ихэнх нутгаар 2-3 удаагийн цас орж, нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтоод байгаа юм.
Агаарын температур 12-14-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Харин 15-16-нд нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх бол нэгдүгээр сарын 17-ноос хүйтний эрч сулрах төлөвтэй.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    