Сар бүрийн нэгэн болон долоо хоногийн лхагва гарагт согтууруулах ундаа худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-14 14:31:01

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 492 худалдаа үйлчилгээний цэг бий.

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тус аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот захирамжаар 18 хувь хүртэлх  спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг хүчингүй болгож согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий худалдааны цэгүүдэд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

Мөн аймгийн Засаг даргын 2018 оны А/340 тоот захирамжийн дагуу сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гарагт худалдан борлуулахыг хоригложээ

 

Холбоотой мэдээ