Гар бөмбөгийн спортын ахмад тамирчдыг алдаршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын мастеруудын биеийн тамир, спортын
хороо, Ахмадын хороо хамтран гар бөмбөгийн спортын үе үеийн ахмад тамирчдыг
алдаршуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дархан хотод гар
бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хүүхэд наснаасаа эхлэн үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад
тамирчдыг алдаршууллаа.
Гар бөмбөгийн
Дарханы шигшээ багийн амжилтууд
1970-аад оноос эхтэй бөгөөд МБАТ-ий III спартикадаас 1971 онд хүрэл медаль анх хүртэж байжээ.
Социализмын
үеэс эхлэн энэ цаг үед ч өөрийнхөө хувь нэмрийг гар бөмбөгийн спортод оруулж
буй ахмад тамирчин
З.Зандаахүүг Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны /ММБТСХ/ “Тэргүүний ажилтан” тэмдэг,
Ж.Гантулгыг ММБТСХ-ны “Хүндэт зүтгэлтэн” цол тэмдэг, С.Арьяа, Ц.Эрдэнэсувд,
Б.Мөнхзул нарыг “Спортын алдар” одонгоор тус тус шагнан урамшуулав. Шагналыг аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат гардуулж баяр хүргэлээ.