Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-14 18:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 1 дүгээр сарын 14-ний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. 


Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна



Хязгаарлалт тогтооогоод байгаа тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугараас тодруулбал, “4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” гэв. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ