Монголын анхны ухаалаг гар утсыг үйлдвэрлэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-01-15 17:46:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Эхлэл” брэнд  монгол хүний хэрэглээнд тохирсон гар утсыг бүтээхээр ажиллаж байна. Гар утасны суурь системийг 100 хувь монгол программистууд бүтээж байгаагаараа онцлог бөгөөд  эхний гар утсаа энэ оны наймдугаар сарын 18-нд хэрэглэгчийн гарт хүргэхээр ажиллаж байна.

Монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн гар утас үйлдвэрлэхээр нийт 11 мэргэжилтэн 2 жилийн хугацаанд ажиллаж байна. 16-28 насны эдгээр залуус Монголдоо үйлдвэрлэх гар утасны загвараа “Hulan-21 гэж нэрлэсэн бөгөөд 21 нь энэ оныг, Hulan” гэдэг нь Чингис хааны хамгийн хайртай хатны нэрээр бэлгэджээ.


Тус утасны хамгийн дээд үнэ нь 900 мянган төгрөг байх юм. “Ehlel brand нь гар утасны дагалдах хэрэгсэл чихэвч, цэнэглэгч үйлдвэрлэдэг. Гар утасны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх явцад нь ухаалаг утас үйлдвэрлэх санал хүсэлт их ирүүлдэг байсан байна. Одоогоор, техникийн шинжилгээ төлөвлөгөө нарийн тодорхойлолтуудаа гарган судалгааны шатыг дуусгаад байгаа бөгөөд үйлдвэрлэлийн шатандаа ороход бэлэн болжээ. Түүхий эдийн хувьд, 80 хувь нь гадных, 20 хувийг дотооддоо бүтээж байгаа аж.

Үйлдлийн систем нь хамгийн сүүлийн үеийнх “Android-11 ашиглана. Мөн монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан программууд суулгах юм. Мөн “Hulan-21-ийг монголчуудын хийсэн аппликейшнээр баяжуулах аж. Цаашдаа тус брэндийг гадаадад гаргах зорилготой ажиллаж байна.


Холбоотой мэдээ