Марк Цукербергийн хаягуудыг хакерджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-06 10:46:49

ЛОНДОН. /ВВС/. Марк Цукербергийн нийгмийн сүлжээнүүдийн хаягуудыг хакерджээ.

Тэрбээр дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээг удирддаг  боловч энэ нь хакерчдын халдлагад өртөхгүй гэсэн баталгаа биш юм.

“Фэйсбүүк”-ийг үндэслэгчийн нийгмийн сүлжээнүүдийн хаягууд, тухайлбал “Инстаграм”, “Твиттер”, “Линкедин” болон “Пинтерест”-ийн хаягууд ням гарагт түр хугацаанд тасалджээ.

“Твиттер”-т 40 мянга гаруй дагагчтай хакерчдын “Ourmine” гэдэг бүлэглэл түүний хаягуудыг хакердсанаа мэдэгдсэн байна.

Тус бүлэглэлийнхэн Цукербергийн хаягийг хакердаж чадсанаа “Твиттер”-ээр бахдан зарлаж, түүнийг өөрсөдтэй нь харилцахыг хүсчээ.

Хакерчид “Сайн уу? Бид чиний “Инстаграм”, “Твиттер” болон “Пинтерест”-ийн хаягаар нэвтэрлээ. Яг одоо аюулгүй байдлыг чинь шалгаж байна. Бидэнтэй холбогдоорой” гэж бичжээ.

Цукербергийн “Инстаграм”-ын хаяг хакерчдын халдлагад өртсөн эсэхийг шалгах боломжгүй байгаа аж.

Тэрбээр Инстаграм”-д 30-хан зураг оруулсан боловч 600 мянга гаруй дагагчтай гэнэ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ