ЕХ зун гэхэд хүн амынхаа 70 орчим хувийг вакцинжуулсан байхыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-19 12:02:29

БРЮССЕЛЬ. /Bloomberg/. Ирэх зун гэхэд насанд хүрсэн хүмүүсийн дор хаяж 70 орчим хувийг вакцинжуулалтад хамруулсан байхыг Европын Холбооны эрх баригчид зорьж байна.


“Ирэх гуравдугаар сар гэхэд Европын Холбооны гишүүд эмнэлгийн болон нийгмийн ажилтнууд, 80-аас дээш настнуудын дор хаяж 80 орчим хувийг вакцинжуулсан байх ёстой. Түүнчлэн зуны улирал болоход насанд хүрсэн хүмүүсийн нийт 70 орчим хувийг дархлаажуулсан байх хэрэгтэй” гэж Европын Холбооны вакцинжуулалтын шинэ стратегийн төсөлд дурджээ.


Үүнээс гадна Европын Комисс ЕХ-ны эрүүл мэндийн системд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна ДЭМБ-тэй зөвшилцөж олон улсад ашиглах боломжтой вакцинжуулалтын гэрчилгээг бүрдүүлэх протоколыг гишүүн орнуудтайгаа зөвшилцөх гэж байна.


Европын Комисс нийт 2.3 тэрбум тун вакцин урьдчилан захиалахаар өрнөдийн зургаан компанитай гэрээ байгуулжээ. Эдгээр компани 2022 оны эцэс гэхэд ЕХ-ны орнуудад 720 сая тун вакцин нийлүүлэх ёстой аж. 

Холбоотой мэдээ