“Соробан сампин-2016”-д Дорнодын хүүхдүүд өнгөллөө

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 12:17:41

Энэ сарын 4-5-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо болж өнгөрсөн “Соробан сампин”-гийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгаас шалгарсан 28 хүүхэд оролцлоо.

TOYA Хүүхэд хөгжлийн Академиас 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ тэмцээнд Дорнодын хүүхдүүд багаараа нэгдүгээр байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлэв. 5-10, 11-14 насны ангиллаар явуулсан дээрх тэмцээнд Дорнодоос гадна Өвөрхангий, Хөвсгөл, Сэлэнгэ гэхчлэн хэд хэдэн аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 400 гаруй хүүхэд оролцож оюун ухаанаа сорьжээ. Ой тогтоолтын хоёрдугаар ангилалд  Дорнодын Энх-Учрал алтан медаль хүртэж, тус аймгаас 9 хүүхэд медальт байранд орсон байна.

Хүүхэд бүрт ширээ, сандал, сампинг бэлдэж өгч, ижил өнгийн хувцсаар жигдэлсэнээрээ тэмцээний бэлтгэл зохион байгуулалт маш сайтай байлаа гэж эцэг эхүүд ам сайтай байв. 

“Соробан сампин-2016” энэ өдрүүдэд болж тэмцээнд хот, хөдөөгөөс оролцсон бүх хүүхдийг  нэгдсэн зохион байгуулалттайгаар Хүүхдийн паркаар зугаалуулж, “Хүннү молл”-оор аялуулсан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ