Өгийнуурыг зорих аялагчдаас авах хураамжийг шинэчилжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-20 10:32:37

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын ИТХ-аас Өгий нуурыг зорих аялагч амрагчдаас авах хураамжийн хэмжээг гадаадын иргэнээс 3000 төгрөг, машинаас 5000 төгрөг байхаар шинэчлэн баталлаа. Өмнө нь иргэнээс 500 төгрөг, машинаас 1000 төгрөг, гадаадын иргэнээс 3000 төгрөг хураадаг байв.

Энэ шийдвэрийг 1-р сарын 18-нд хуралдсан сумын ИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас гаргасан юм. Уг хурлаар найман асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох, Сум хөгжүүлэх сангийн төслийн зээл олгох товыг тогтоох, ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах, ёс зүйн хороог байгуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах, төлөөлөгчийг чөлөөлөх, тэргүүлэгчийг нөхөн сонгох, хураамжийн хэмжээг тогтоох асуудлуудаар шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ