Маршрутын бус замаар иргэд тээвэрлэсэн 9 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-20 12:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага нийслэл хотыг тойрсон авто замын шалган нэвтрүүлэх есөн товчоодод  хот руу орох, гарах  хөдөлгөөнд хяналт тавьж, үүрэг гүйцэтгэж байгаа.


Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх тасгийн дарга  Ж.Энхбат мэдээлэхдээ, “Энэ сарын 1-19-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот руу 14161 тээврийн хэрэгслээр 27467 иргэн хот руу орж ирсэн бол, 17161 тээврийн хэрэгслээр 34561 иргэн хотоос гарлаа.


Энэ үеэр илэрсэн зөрчлөөс дурдвал, 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн хулгайгаар зорчих гэснийг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 иргэнийг гэрийн ажиглалтад аваад байна.


Мөн маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцох зөрчил гарсан. Иймд зарим төмөр замын нүхэн гарц болон иргэдийн ихэнхдээ зорчих гэдэг  замыг блокоор болон бусад зүйлээр хааж, хяналт тавьж байна.  


21 аймгийг  коронавирусний ямар нэгэн эрсдэлгүй, “Ногоон” бүс болсон гэж зарласан. Гэхдээ Улаанбаатар хотод эрсдэл байгаа. Иймээс эрсдэлийг гадагш гаргахгүй, дахин эрдсэлтэй нөхцөл үүсгэхгүйн тулд иргэн бүр хариуцлагатай хандаж, PCR шинжилгээг бүрэн өгч, өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй байна” гэлээ.


 Түүнчлэн тэрбээр, "Маршрутын бус замаар иргэдийг тээвэрлэсэн 34 жолоочид зөрчлийн хэрэг нээж, 9 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан. Гурван иргэнийг шүүхээр баривчлуулж, 12 хүнийг харьяаллынх нь Онцгой байдлын комисст шилжүүлсэн. УОК-ын шийдвэрийг зөрчиж байгаа энэ үйлдэл нь хор уршигтай, хүндрүүлэх нөхцөлтэй авч үздэг гэдгийг иргэддээ анхааруулмаар байна" гэсэн юм.

 


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • Chauncey 192.210.186.147 44 өдөр

    gookerdoughboy777 https://gookerdoughboy777.blogspot.com Everyone loves it when people get together and share thoughts. Great blog, stick with it!