Калифорнид коронавирусний шинэ хувилбар илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын
Калифорни муж улсад Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараас
гадна өөр нэгэн шинэ хувилбараар
халдварласан тохиолдол илэрчээ.
Коронавирусний “CAL.20C”
хэмээх шинэ хувилбар өнгөрсөн 7 дугаар сард үүссэн байж болзошгүй хэдий ч 11
дүгээр сар хүртэл илрээгүй байна. Шинэ хувилбар 11 дүгээр сараас хойш эрчтэй
тархжээ. Шинэ судалгаанд дурдсанаар, Лос-Анжелес хотын лабораторид 1 дүгээр
сарын 13-нд авсан дээжүүдийн тал гаруйгаас нь дээр дурдагдсан шинэ хувилбар
илэрсэн байна.
“Европоос дамжин халдварлаагүй шинэ хувилбар
энд үүсжээ. Шинэ хувилбар баярын үеэр тархжээ” хэмээн “Cedars-Sinai” эмнэлгийн
төвийн эрдэмтэн мэдэгджээ.
Шинэ хувилбарын бусад төрлөөсөө илүү амь насанд халтай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн бусад төрлөөсөө илүү хурдан халдварлах чадвартай эсэхийг илрүүлээгүй аж.