29374 сонгогчийн нэрсийн жагсаалтыг сонгуулийн хороонд өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 13:42:25

Дундговь аймаг дахь Улсын Бүртгэл, Статистикийн газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Энэ жагсаалтад 29 мянга 374 сонгогчийн нэрс багтжээ.

Улсын Бүртгэл, Статистикийн газар аймаг, сум, багаар нэгтгэн 29 мянга 652 сонгогчийн нэрсийг  хуулийн дагуу гуравдугаар сарын нэгнээс эхлэн цахим хуудаст байршуулсан. Үүнд иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгасаны эцэст сонгогчдын тоо ийнхүү 270 гаруйгаар цөөрчээ.

Гэхдээ 2012 оны сонгуулиар эцэслэн гарч байсан сонгогчдын нэрсийн жагсаалттай харьцуулахад энэ удаад сонгогчийн тоо даруй 550 гаруйгаар өссөн байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ