Нийт хүн амын 49.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-20 15:27:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2020 оны эцэст урьдчилсан байдлаар 27.4 мянган өрх, 94.9 мянган хүн амтай байна. Нийт хүн амын 49.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, хүйсийн харьцаа 100.7 буюу 0.7 хувиар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байгаа юм. Өрх хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн 19.5 хувь нь буюу 5.3 мянган өрхийн 16.9 мянган хүн сумын төвд, 20.4 хувь буюу 5.6 мянган өрхийн 20.6 мянган хүн аймгийн төвд оршин сууж байна.


Нийт өрхийн дотор 2 ихэр хүүхэдтэй 282 өрх байгаа бол 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1903 өрх байна. 2297 ганц бие өндөр настан өрх байгаагийн 69.8 хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байна. Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.5, хүн амын нягтрал 1 км2-д 1.7 байна.

Аймгийн хэмжээгээр 90-99 настай 93 хүн, 100-аас дээш настай 4 хүн байна.

Өрх толгойлсон 2625 эмэгтэйчүүд байгаагийн 8.9 хувь нь 6 ба түүнээс дээш ам бүлийг тэжээж байна.

Аймгийн хэмжээнд 1474 өнчин хүүхэд байгаагийн 6.0 хувь нь бүтэн өнчин хүүхдүүд байгаа ба 34.1 хувийг 9 хүртлэх насны хүүхдүүд эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 3669 хүн байгаагаас 1439 нь эмэгтэй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1722  хүн байна.

Холбоотой мэдээ