Ахмадууд "Малчдад тусалъя" аян өрнүүлж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-20 19:18:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахмадын хороо “Малчдад тусалъя” аян өрнүүлж, 1,2 сая төгрөгийн тусламжийг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Эрдэнэдалай сум 1284 малчин өрхтэй ба тэдгээрийн 24 хувь нь бусад аймгийн нутагт, 20 хувь нь өөрийн аймгийн бусад суманд, 50 гаруй хувь нь өөрийн суманд өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа тул малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа юм.

Тиймээс сумын ахмадууд энэхүү аяныг өрнүүлж, 55-70 насны 123 гаруй ахмад аянд нэгдэн, малчдад хэрэгцээтэй 19 нэр төрлийн зүйлсийг цуглуулжээ

Тус аяныг цаашид үргэлжлүүлэх ба сумын бусад иргэд аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг тус аянд нэгдэхийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ